Сүүлийн 23 жилд хятадын эдийн засгийн өсөлт энэ онд анх удаа аажим болж, хамгийн доод хэмжээнд хүрэв. Улс орныхоо эдийн засгийг дэмжинэ гэж өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлел хуралдааныхаа дунгээр амлав. Хятад даяар ялангуяа төв, баруун бүс нутагт төмөр зам тавих ажлыг эрчимжүүлэх нь дэмжих арга хэмжээнүүдийн нэг болсон гэж Bloomberg агентлаг мэдээллээ. Энэ онд Хятадад төмөр зам тавихад бараг 690 тэрбум юань (112 тэрбум доллар) оруулах зорилгоор тусгай санг байгуулахаар төлөвлежээ. Урд 650 тэрбум юанийн төмөр замын облигаци гаргах бодолтой байсан. 2011-2015 оны таван жилд Төрийн зөвлөл мөн салбарт 3,3 триллион юань оруулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь санснаас 500 тэрбүмээр илүү их байна гэж Beijing News сонинд бичжээ. Энэ мэдээг одоохондоо албан ёсоор батлаагүй.

Мөн түүнчлэн хятадын засгийн газраас жижиг бизнест олгох татварын хөнгөлөлтийг сайшааж, бүтээгдэхүүнээ гадаадад гаргагчдад ногдуулах хураамжийг багасгав. Түүнээс гадна эрх баригчид юанийн солилцооны ханшийг тогтонги хэвээр байлгах бодолтой байна. Хятадын Ардын банк юанийн ханшийг доошлуулах арга хэмжээ авч болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Энэ он гарсаар АНУ-ын доллартай харьцах юанийн ханш 1,5 хувиар бэхжсэн явдал азийн гол 11 валютын дотор хамгийн их өсөлт болсон гэж шинжээчид үзэж байна. Хятадын юанийн японы иентэй харьцах ханш 17 хувиар нэмэгдсэн нь бүтээгдэхүнээ гадаадад нийлүүлэгчдэд хэт шахалт үзүүлж, эрх баригчдыг эмээхэд хүргэв. 2013 онд хятадын эдийн засгийн өсөлтийг 7,5 хувиас доошлуулахгүй гэж үүний өмнө Ерөнхий сайд Ли Кэцян тэргүүтэй Төрийн зөвлөл амласан билээ. Энэ нь 1990 оноос хойшхи хамгийн сулхан үзүүлэлт болно.