Хөдөлгөөний хурдыг нэлээд хэтрүүлсэн явдал Испанид суудлын галт тэрэг осолдсоны шалтгаан болсон гэж шинжээчид үзэж байна.

Нэгэн мэргэжилтний сэтгүүлчдэд мэдээлснээр төмөр замын осол гарсан хэсэгт огцом эргэлтээс болж хөдөлгөөний хурдыг цаг 80 км-ээр хязгаарлсан байна. Энэ удаад галт тэрэгний хурд цагт 180 км-ээс багагүй байсан. Мөрдөн байцаах ажил үргэлжлэж байна. Хурдыг хэтрүүлсэн нь зөвхөн хэдэн хувилбарын нэг юм гэж шинжээч тэмдэглэн хэлжээ.

Эрх баригчдын батласан тоо баримтуудаас харахад өчигдөр орой галт тэрэгний осолд 80 хүн амь үрэгдэж, бас 178 нь шархдаж бэртэв. «Ренфе» тээврийн компанийн 200 гаруй зорчигч сууж яваа галт тэрэг Испанийн баруун-хойд Галици мужийн Сантьяго-де-Компостела хотоос холгүй зам төмрөөс халиж онхолдов.