Цэргийнхнийг дэмжихийг арми уриалсан боловч Египетийн оршин суугчид огцоруулсан ерөнхийлөгч Мухаммед Мурсийг дэмжихээр жагсаал хийнэ гэж өчигдөр орой «Лалын ахан дуус» хөдөлгөөний дээгүүр албан тушаалтай төлөөлөгч Эссам Эриан мэдэгдлээ. «Лалын ахан дуус» хөдөлгөөний төлөөлөгч Египетийн БХ-ын сайд Абдель Фатах ас-Сиссийг «хүүхэд эмэгтэйчүүд болон мөргөл үйлдэж байгаа хүмүүсийг алж байгаа цэргийн эргэлтийг толгойлогч» хэмээн нэрлэв. Урд цэргийнхний дэвшүүлсэн уриа «иргэний дайн дэгдээж, гудамжуудад цуст ажиллагаа явуулах тухай уриа юм» гэж хөдөлгөөний мэдэгдэлд өгүүлсэн байна.

Ас-Сисси л цэргийн эргэлт үйлдэж, төрийн жинхэнэ тэргүүн болсныг хэлсэн үг нь гэрчлэн харуулсан гэж «Лалын ахан дуус» хөдөлгөөн мэдэгджээ.

«Генерал ас-Сисси өөртөд нь ба цагдаагийн хүчинд бүрэн эрх мэдэл олгохын тулд гудамжуудад гарахыг шаардаж байна. Энэ нь чухам тэрээр улс орны бодит удирдагч болсныг нотлон харуулсан. Цэргийнхний ажиллагаа үнэн хэрэг дээр цэргийн эргэлт болж, биднийг цэрэг, цагдаагийн дарангуйлан захиргаадах дэглэмд буцааж байна» гэж «Лалын ахан дуус» хөдөлгөөний мэдэгдэлд өгүүлжээ.

Өчигдөр ас-Сисси египетийн оршин суугчдад хандан «терроризм, хүч хэрэглэх ажиллагааг эцэслүүлэх эрх мэдэл өөртөд нь олгохын тулд» баасан гаригт арми, цагдаагийн хүчнийг дэмжих олон нийтийн жагсаал хийхийг уриалсан билээ. Энэ оны 7-р сард цэргийнхэн Мурсийг огцруулсан юм. Адли Мансурыг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилов. Тэгээд египетийн нийгэм хоёр хэсэгт хуваагджээ. Нэг хэсэг нь огцруулсан ерөнхийлөгчийг нөгөө нь цэргийнхнийг тус тус дэмжиж байна.