БНСАУ-ын засгийн газар их устай борооны улмаас үүссэн ширүүн үерийн уршгийн талаар НҮБ-д албан ёсны мэдээллийг дамжууллаа. Энэ тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад өнөөдөр мэдэгдсэн байна.

Пхеньянд ажиллаж байгаа энэрэнгүй үзлийн байгууллагууд, ДЭМБ, НҮБ-ын Бүх дэлхийн хүнсний хөтөлбөр, Олон улсын Улаан Загалмайн Холбооны ажилтнууд үерт нэрвэгдсэн дүүргүүдээр явж тусламжийн хэмжээг тодорхойлсон байна.

Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээр, БНСАУ-д, 7-р сарын 17–22-ны өдрүүдэд болсон үерийн улмаас 13 хүн нас барж, 3 хүн сураггүй алга болжээ. Үерийн ус 10.5 мянган байшинг эвдэн сүйтгэж, үүний улмаас 42 мянган хүн орон гэргүй хоцорчээ. Пхенан-Намдо, Пхенан-Пуктогийн төв тосгонууд, мөн 6,5 мянган га тариан талбайн ургац хамгийн их хохиролд өртжээ.