Өчигдөр Бээжинд Европын хөдөө аж ахуйн асуудал эрхлэх комисс болон БНХАУ-ын засгийн газар хуурамч согтууруулах ундаатай тэмцэх тухай захидалд гарын үсэг зурсан гэж Брюссельд ЕХ-ны хэвлэлийн алба мэдээллээ. Хоёр тал сонгтууруулах унд чухам хаана үйлдвэрлэснийг тогтоож, хуурамч ундаатай тэмцэх хүрээнд нягт хамтран ажиллахыг ухаарч байна гэж баримт бичигт тэмдэглэжээ. Европын ба хятадын түншүүдийн хоорондын согтууруулах ундны худалдаа есен нэмэгдэж байна. Хуурамч дарс, согтууруулах өөр төрлийн ундны эргэлттэй тэмцэх хүрээнд ЕХ, Хятад улсын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах тухай өгүүлснийг Европын хөдөө аж ахуйн асуудал эрхлэх комиссын гишүүн Дачиан Чолош тэмдэглэв. «Хамтын ажиллагааг ийнхүү өргөжүүлэх нь үйлдвэрлэгчдэд төдийгүй найдвартай чанар сайтай янз янзын бүтээгдэхүүн авах хятадын хэрэглэгчдэд ашиг тустай» гэж Чолош мэдэгджээ.