Зол жаргалтай амьдарч байна гэж Ойрхи Дорнодын нийт оршин суугчдын тэн хагас гаруй нь (57хувь) үзэж байна. Олон улсын YouGov нийгэм судлалын компанийн Bayt. сom. орон тооны интернет-сайттай хамтран зохион явуулсан санал асуулгын үр дүн үүнийг тусган харуулав. Аж амьдралдаа сэтгэл ханамжтай байгаа олонхи хүмүүс-санал асуулгад оролцогчдын 60-64 хувь нь Персийн булангийн орнуудад суудаг. 59 хувьтай Египет эдгээр орны дараа орж байна. Сири, Ливан улсуудын хүн ам золгүй байна. Сирийн хүн амын 41 хувь нь аж амьдралдаа сэтгэл ханамжтай, 48 хувь нь золгүй, Ливаны хүн амын 44 хувь нь сэтгэл хангалуун, 39 хувь нь азгүй амьдарч байгааг нийгэм судлаачид илрүүлэв. 18-аас ах 11 мянга гаруй хүн Алжир, Бахрейн, Египет, Иордани, Кувейт, Катар, Ливан, Сири, Тунис, Марокко, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Арави зэрэг улсад зохион явуулсан интернет санал асуулгад оролцсон юм.