Хятадын эрх баригчид сургалтын төв, зочид буудлыг оролцуулан захиргааны ямар ч байшин ойрын таван жилд барихыг хориглов. Энэ арга хэмжээ бол «мөнгө хөрөнгө үрэхтэй тэмцэх» кампанит ажиллагааны нэг хэсэг юм гэж өчигдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Улсын албан байгууллагын олонхи байшин хэм хэмжээг зөрчин барьж байгаа нь ХКН-ын дур төрхөд зохисгүй нөлөөлж, нийт олны эгдүүцэл төрүүлж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ба ХКН-ын ТХ-ны бчиг хэргийн газруудын хамтрасан захирамжад өгүүлжээ. Нам, төрийн бүх байгууллага даруу төлөвтэй байж, мөнгө хөрөнгөө эдийн засгийг хөгжүүлэх, ард олны аж байдлыг дээшлүүлэхэд чиглүүлэх баталгаа өгөх ёстой гэж баримт бичигт онцлосон байна.

2012 оны сүүлээр ХКН-ын ТХ-ны шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин УТТ-ны хуралдаан дээр үг хэлж, «ажлынхаа арга барилыг өөрчилж, ард түмэнд ойр дотно байхыг» бүх хэмжээний улсын албан хаагчдаас шаардсан билээ. Тэрээр удирдах ажилтнуудад хандаж, хүн амын итгэл, дэмжлэг хүлээхийн тулд тансаг амьдрахаас татгалзахыг уриалжээ.