Орос улсын Дорнодын цэргийн тойргийн сругуулилтын зорилтууд болон явцтай 60 гаруй цэргийн атташе нар танилцав. Энэ тухай ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгу тус улсын ерөнхийлөгч Владимир Путин илтгэв. Зөвөлтийн цаг үеэс хойш хамгтийн том хэмжээний цэргийн байлдааны бэлэн байдлыг шалгах сургуулилт нь 7-р сарын 21-нд өндөрлөв. Цэргийн яамны уламжилж байгаагаар, уг сургуулилтанд Орос улсын Төвийн болон Дорнодын цэргийн тойргуудын болоод Алс-Дорнодын болон цэргийн тээврийн нисэх хүчний 160 гаруй мянган цэргийн албан хаагчид оролцжээ. Тухайлбал, 70 усан болон хөлөг онгоцнууд байв. Шойгу тэмдэглэхдээ, ОХУ-ын ерөнхийлөгчөөс Дорнодын цэргийн байлдааны гэнэтийн бэлэн байдлыг шалгах тушаалын авсныхаа дараа дорнодын чиглэлийн бүх хөршүүд болон холбоотнууддаа энэ тухай уламжилсан гэв. Тэр ч бүү хэл, дэлхийн орны цэргийн атташе нарыг оролцохыг урьсан гэж Шойгу нэмж хэллээ.