АНУ-ын Конгресс Ираны эдийн засагт хориг арга хэмжээ авах шинэ багц бэлтгэж байна. АНУ-ын Конгрессын хоёр танхимаас бэлтгэж байгаа хуулийн төсөлд Ираны уул уурхай болон барилгын салбарын байгууллагуудыг “хар жагсаалтанд” оруулахаар тусгах аж. Түүнчлэн, америкийн хууль тогтоогчид нь 2015 он гэхэд ираны нефтийн экспортыг бүрэн хаахаар төлөвлөж буй юм. Өнгөрсөн жил хүчин төгөлдөр болсон АНУ-ын хоригууд нь ираны нефтийг гадаадад хоёр дахин бага нийлүүлэхэд хүргэсэн.

Хууль тогтоогчдын Ираны хоригуудыг чангатгах төлөвлөгөөгнууд нь АНУ-ын засаг захиргааг түгшээж байна. Вашингтон нь төрийн шинэ тэргүүн Хасан Роуханид цөмийн салбарт буулт хийх боломжтой байгааг харуулах боломж олгоход бэлэн байна. АНУ-ын засаг захиргаа нь шинэ хоригуудыг Ираны цөмийн асуудлыг зохицуулах асуудлаар явуулах яриа хэлэлцээрт сөргөөр нөлөөлж магадгүй гэж болгоомжилж байна.