Японы сөрөг хүчний гол нам болох Ардчилсан нам тус улсын ерөнхий сайд асан Наото Канад хандан, түүнийг намын бүрэлдэхүүнээс гарахыг хүсэхээр төлөвтөй байгаа тухай өнөөдөр Киодо агентлаг уламжлав. Эх сурвалжийн ярьснаар, ингэх шалтгаан нь Нато Кан өнгөрсөн ням гаригт явагдсан японы парламентын Дээд танхимын сонгуулийн явцад хараат бус нэр дэвшигчид дэмжлэг үзүүлсэнд оршиж байгаа бөгөөд эл явдал нь тус намын дүрэмд үл нийцэж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ардчилсан нам нь токиогийн сонгуулийн тойрогт зөвхөн нэг нэр дэвшигчийн мэдэгдэл өгчээ. Ингэхдээ тус нам хоёр мандат авах боломж маш багатай байгааг мэдэрч байжээ. Гэтэл Кано нь намынхаа дэмжлэгийг авч чадахгүй байсан Масако Окаваругийн нэрийг бас дэвшүүлсэн ажээ.

Японы Ардчилсан нам 2009 онд явагдсан сонгуульд гайхамшигтай ялалт байгуулан, эрх баригч нам болсон. Гэтэл өнгөрсөн жил Синдзо Абэ тэргүүтэй Либерал-ардчилсан намд засгийн эрхийг өгөх болсон. Үүний өмнө Японы АН-ын сонгуульд ялагдсан хариуцлагыг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Госи Хосоно бүрэн хүлээсэн тухай уламжилсан.