Австрали руу чиглэж явсан дүрвэгсдийн усан онгоц индонезийн Ява арлын эргүүдийн ойролцоо живжээ. Хэдэн арван хүний амь насанд аюул тулгараад байсан гэж Daily Telegraph уламжилжээ. Хэвлэлийн уламжилснаар, хөлөг онгоцнд Иран, Шри Ланкийн 170 орчим дүрвэгсэд явжээ. Тэднээс 120 хүн аврагджээ. Австарлийн тэнгисийн аюулгүй байдлын удирдах газрын уламжилснаар, Индонезийн эрх баригчид аврах ажилгааг удирдан явуулж байна. ХМХ-ийн уламжилж байгаагаар, энэ оны 1-р сарын 1-ээс хойшхи хугацаанд Австрали руу нийт 13 мянга гаруй дүрвэгсэд усан онгоцоор иржээ.