АНУ-ын эдийн засаг жил бүр кибэр гэмт хэргийн улмаас 100 тэрбум доллар хохирол амсч байна. Энэ тухай “Уолл стрит джорнэл Юроп“ сонин өнөөдөр уламжлахдаа, америкийн стратеги, олон улсын судалгааны төв болон цахим сүлжээнүүдийн хамгаалалт эрхэлдэг “Макафи”/ Mc Afee/ компаний хамтарсан судалгааны баримтуудыг дурьджээ.

Кибер гэмт хэргүүдийн учруулсан эдийн засгийн хохиролууд, ялангуяа, аж үйлдвэрийн нууцыг хулгайлсны үр дагавар бол ажилгүйдэл юм гэж хэвлэлд өгүүлжээ. “Гаргасан тооцооны дагуу АНУ-д жил бүр энэ шалтгаанаар 508 мянган ажлын байрнаас салдаг байна” гэж сонинд бичжээ.

Бүхэлдээ дэлхийн эдийн засаг нь нэг жилд кибер гэмт хэргийн улмаас 500 тэрбум доллар хүртэл хохирол амсдаг гэж хэвлэлд дурьджээ.