Японы ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Госи Хосоно тус улсын парламентын дээд танхимын сонгуульд ялагдсан хариуцлагыг өөртөө хүлээн, огцорлоо. Энэ тухай өнөөдөр Эн Эйч Кей телекомпани уламжлав. Хосоно  тус намын тэргүүн Банри Кайэдад огцрох хүсэлт тавьж, огцорчээ.

Японы ардчилсан нам  2009 оны сонгуульд гайхамшигтай ялалт байгуулж, эрх баригч нам болсон байна. Өнгөрсөн жилийн сүүлээр Синдзо Абегийн тэргүүлдэг Либерал-ардчилсан намд засгийн эрхийг тавьж өгсөн билээ.

12-р сард Японд болсон парламетын доод танхимын сонгуульд ардчилагчид ялагдан, засгийн эрхийг шилжүүлснээр дууссан. Өнгөрсөн ням гаригт явагдсан дээд танхимын сонгуульд тэд ердөө 17 суудал авсан юм. Гэтэл Либерал ардчилсан нам болон “Комейто” намын эвсэл 76 суудал авчээ.

42 настай Госи Хосоно  японы хамгийн их ирээдүйтэй залуу улс төрчөөр тооцогддог. Ардчилагчдын ЗГ-т тэр ерөнхий сайдын туслах, экологийн сайд, цөмийн станцуудын ослын тулгамдсан асуудлын сайдын албан тушаалыг тус тус хашиж байв.