Японы Осака хотын амьтны хүрээлэнд Оросоос авчирсан Гого нэртэй цагаан баавгайд 150 кг жинтэй алимтай хоёр мөхөөлдөс өгчээ. Жил бүрийн 7-р сарын 23-ны өдөр түүнд энэхүү бэлгийг барьдаг байна.

Учир нь энэ өдрийг Японд зуны хамгийн халуун өдөр гэж үздэг. Түүнийг асрагчдын үзэж байгаагаар, ийм амттан нь түүнд бугчим халуунаас алдасан хоолны дуршилийг эргэн авчрах боломжтой аж. Гого нь оросын Пермь хотын амьтны хүрээлэнд 2004 оны 12-р сард төржээ.

Японы хүнсний “Хорай” компани цагаан баавгайн бамбаруушийг Пермийн амьтны хүрээлэнгээс худалдан авч, өөрийн төрөлх Осака хотын амьтны хүрээлэнд бэлэглэсэн аж. Цагаан баавгайн бамбарууш нь арван таван сартай анх “Тэннодзи” орон нутгийн амьтны хүрээлэнд гарч иржээ. Тэр цагаас хойш Гого олны хайртай амьтан болжээ.