Тал нутгийн ургамалыг судлах олон улсын анхны шинжлэлийн анги « Хакасский» дархан цаазат газарт ажиллаж эхлэв. Оросын ба Франц,Герман, Япон, Итали, Польш, Словак улсуудын эрдэмтэд мөн ажилд оролцохоор Хакасад хүрэлцэн очлоо.

«Хакасский» дархан цаазат газарыг судалгаа хийхээр сонгож авсан нь тохиолдлын хэрэг биш юм. Юу гэвэл энд экологийн хосгүй системийг хамгаалж байна. Евросибирийн ба төв азийн газар зүйн хоёр төрлийн тал нэгэн бүс нутагт байгаа.

Хакасын тал янз янзын төрлийн ургамалаар баялаг. Иймээс эдгээр тал эрдэм шинжилгээний ажил хийхэд сонирхолтой байна. Эндхийн ургамалыг судласан материал Хакасын талыг европынхтэй зүйрүүлэхэд гадаадын эрдэмтдэд туслана. «Хакасский» дархан цаазат газарт шинжлэлийн ангийн хийсэн ажлын үр дүнг дэлхийн ШУ-ны хзэвлэлд нийтлэхээр төлөвлөжээ.