Орос улс НҮБ-ын АЗ-д нэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Ямар ч асуудал түүний дотор өнөөгийн гол сирийн асуудлаар шийдвэр гаргах үеэр тус улсын үзэл санааг харгалзах нь зайлшгүй чухал гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун мэдэгдэв.

«Орос улс АЗ-д хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний бүх асуудлыг авч үзэх үеэр маш чухал үүрэг гүйцтгэж байна гэж би үзэж байна. Оросын дэмжлэггүйгээр ямар нэг үйл ажиллагаа явуулахад тун хэцүү» гэж энэ долоо хоногт БНХАУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалаа орхих дипломат ажилтан хэллээ.

Тэрээр БНХАУ-ын ГХ-ийн дэд сайдын шинэ албан тушаал хаших үеэрээ Орос улстай харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Ли Баодун 2010 оноос НҮБ-д Хятадын төлөөлөгчдийг тэргүүлсэн юм.

Түүнийг залгамжлах Лю Зеиг одоогоор мөн албан тушаалд томилж батлаагүй. Ли Баодуны өнөөгийн орлогч Ван Мин түүнийг томилтол БНХАУ-ын байнгын төлөөлөгчдийн газрыг удирдана.