Өнөөдөр БН Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Шанг АНУ-д албан ёсны айлчлал хийхээр мордов. Энэ нь Вьетнамын төрийн тэргүүний дайнаас хойшхи түүхэнд АНУ-д хийх 2 дахь айлчлал билээ.

Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет 2007 онд анхны айлчлал хийжээ. Чыонг Тан Шанг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Конгресс, олон улсын байгууллага, ШУ-ны бүлгийнхэн, бизнесийн төлөөлөгчидтэй уулзах юм.

Вьетнамын ГХЯ-ны мэдээлснээр эдгээр хоёр улсын удирдагчид «вьетнам-америкийн харилцааны цаашдын хөгжлийн үндсэн чиглэлээр санал солилцож, харилцан сонирхогч олон улсын ба бүс нутгийн асуудлуудыг авч үзэж хэлэлцэх юм. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол ба боловсон хүчний бэлтгэл зэрэг салбарт Ханой Вашингтоны харилцан ажиллагааг өргөжүүлэхэд гойд анхаарал тавих юм.»

Вьетнам АНУ хоёр 1995 онд хоёр талын харилцааг албан ёсоор сэргээсэн юм. Тэр үеэс хойш АНУ Вьетнамын худалдаа-эдийн засгийн томоохон түншийн нэг болжээ. Өнгөрсөн онд хоёр талын бараа таваарын эргэлт 20 тэрубм доллароос давсан байна.