Эдийн засгийн өсөлтийн хурд аажим болсон нөхцөлд ДНБ-ний өсөлт жилд 7 хувь болох нь туйлын доод хэр хэмжээ хэмээн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян тэргүүтэй засгийн газар үзэж байна. Ингэснээрээ хятадын эрх баригчид урамшуулах шинэ шинэ хөтөлбөрөөр эдийн засгаа дэмжихэд бэлэн байгаагаа ойлгуулсан гэж өнөөдөр Bloomberg агентлаг мэдээллээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөл өсөлт жилд 7 хувиас бага болохыг хүлцэхгүй. Юу гэвэл Хятад улс 2020 он гэхэд нэлээд чинээлэг нийгэм бүтээн байгуулах ёстой гэж хятадын «Синьхуа» агентлагийн тайлбарт тэмдэглэжээ. Эдийн засгийн өсөлтийн доод хязгаар байгаа. Хятадын эрх баригчид түүнээс доошлоход хэрхэвч хүргэхгүй гэж үүний өмнө Ли Кэцян хэлсэн билээ.

2013 оны 2-р улиралд хятадын ДНБ-ний өсөлт 7,5 хувь болж, энэ оны өсөлтийн төлөвлөгөөт хурдад нийцсэн юм. Ирээдүйд өсөлт 6,5 хувь хүртэл суларч мэднэ. Гэвч энэ онд өсөлт 7,5 хувь болоход итгэж байна гэж энэ сарын дундуур БНХАУ-ын сангийн сайд Лоу Зивэй хэлсэн билээ.