Египетийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Адли Мансур иргэддээ хандан эвлэрэхийг уриалав. Тэрээр телевизээр үг хэлж ийнхүү уриалсан тухай Аль-Арабия телевизийн суваг мэдээллээ. 7-р сарын 22-нд Каирт мөргөлдөөнд нэгээс 10 хүн  амь үрэгдсэн тухай мэдээнүүд ирээд байна.

7-р сарын 3-нд огцоруулсан ерөнхийлөгч Мохаммед Мурсийн талынхан ба эсэргүүцэгчдийн мөргөлдөөнд наанадаж 90 гаруй хүн шархдаж бэртсэн тухай эмч нар мэдээлэв. Каирын төв Тахрир талбайд дайран орохыг «Лалын ахан дүүс» хөдөлгөөний талынхан оролдсон үед цагдаагийн хүчин жагсагчдыг тараахаар нулимс асгаруулах хий, эрзээн сум хэрэглэв.

Тэд 20 хүнийг саатуулжээ. Ерөнхийлөгч асан чухам хаана байгаа нь тодорхой биш байна. Зэвсэгт хүчин түүнийг хулгайлсан хэрэг шүүхэд шилжүүлнэ гэж Мурсийн гэр бүлийн гишүүд сүрдүүлэв. Ерөнхийлөгч асныг суллахыг ЕХ ба АНУ уриалжээ.

Египетийн шинэ эрх баригчид аюулгүй байдлыг бодож Синайгаар шөнө аялахыг хориглов. Одоогоос аялал жулчлалын автобусууд шөнө дөлөөр явж чадахгүй. Энэ нь аялагдчын сонирхолыг татсан хэдэн экскурсийг хориглоно гэсэн үг. Тэгснээр египетийн аялал жуулчлалын салбарт хохирол учирч мэднэ.