Энэтхэгийн хойд хэсгийн Уттар-Прадеш мужид үер буусны улмаас 152 хүн амь үрэгдэж, 500 мянга гаруй хүн орон гэргүй үлджээ. Гамшиг тус улсын хөдөө аж ахуйд ч хүчтэй хохирол учрууллаа гэж “Хиндустан таймс “ сонин даваа гаригт уламжилжээ.

Үерт тариачидын 500 орчим толгой мал болон 15 мужийн өргөн уудам тариалангийн талбай үрэгдлээ. Хүчтэй аадар үргэлжлэн орж байгаагаас байдал улам хүндэрч байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, эхлээд байгаа борооны улирал нь шинэ голуудыг төрүүлж мэдэх аж.