ОХУ-ын Цэргийн төвийн тойргийн болон Хятадын армийн Шэньяны цэргийн тойргийн нэгдсэн командлалын ажлын бүлгүүд “Энхийн ажиллагаа-2013” цэргийн хамтарсан сургуулилитын бэлтгэл ажлыг хийж дуусгалаа.

Цэргийн төвийн тойргийн хэвлэлийн албанаас сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, 7-р сарын 27-оос 8-р сарын 15-ны өдрүүдэд сургуулилт явагдана гэв. Чебаркулийн /Челябинск муж/ полигонд сургуулилтын идэвхтэй шатны ажил явагдах юм. Уг ажиллагаанд орос, хятадын 1,5 мянга гаруй црэгийн албан хаагчид оролцох юм.

Ирэх сургуулилтын гол зорилго терроризмын эсрэг цэргийн ажиллагааны явцад цэргийн бэлтгэл сургуулилт болон байлдааны үйл ажиллагааг хамтран явуулахад оршиж буй юм. Сургуулилт нь гурван үе шаттай зохиогдоно. Үүнд цэрэг дайчдыг нүүлгэн шилжүүлэх, байлдааны ажиллагааын төлөвлөлт болон байлдааны үйл ажиллагааг хамтран явуулах зэрэг орж буй юм.

Хамтарсан командлалын бүтцэд ОХУ-ын Цэргийн төвийн тойргийн болон Хятадын Шэньяны црэгийн тойргийн 60 офицер оролцоно. Байлдааны сургуулилтанд ОХУ-ын зэвсэгт хүчний тактикийн батальон болон Хятадын армийн тактикийн анги нэгтгэл оролцоно. Газар дээрх ажиллагааг хоёр орны цэргийн агаарын хүчний сөнөөгч онгоцнууд болон янз бүрийн зориулалтын нисдэг тэрэгнүүд дэмжиж оролцоно.