Орос улсад, Марианы хонхорын 11 км гүнийг ч туулан ажиллах чадвартай гүний усны аппаратыг боловсруулж байна. Батискаф хэмээх усанд шумбагч энэ аппаратыг, Санкт-Петербургийн «Малахит» машины уйлдвэрийн тэнгисийн хорооны мэргэжилтнүүд боловсруулж байгаа юм.

Хэрвээ энэхүү боловсруулах уйл ажиллагаа амжилттай болвол, «Далайн цэргийн усан онгоцны үйлдвэр» энэ аппаратыг үйлдвэрлэх саналыг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн гэж Усан онгоцны барилгын компаны еренхий захирал Александр Бузаков «Интерфакс» агентлагт ярьсан байна.

2011 онд Оросын Тэнгисийн цэргийн флотын усан онгоцны засварын газар, туршилтын явцад 6270 м-ийн гүнд ажиллах чадвартай «Консул» хэмээх өөрсдийн гүний усны аппаратыг дамжуулсан гэж Бузаков агентлагт өгсөн ярилцлагадаа дурссан байна.

Энэ нь «Далайн цэргийн усан онгоцны үйлдвэр»-ийн үйлдвэрлэсэн 70 дах аппарат юм. Өнөөдер энэ компани өөрийн 71 дэх усанд шумбагч аппарат «Бестер-1»-ийг барьж байна.