Сирийн асуудлаар явуулах “Женева-2” олон улсын бага хурлын хэлэлцэх гол асуудлуудын нэг бол тус улсаас террористууд болон экстремистуудыг хөөн гаргахад сөрөг хүчин,эрх баригчдын хамт хүчин чармайлтуудыг нэгтгэх явдал юм. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров сирийн ерөнхий сайдын орлогч Кадри Жамильтэй уулзалт эхлэхийн өмнө мэдэгдэв.

Тэрбээр тунхаг бигчийн энэхүү заалт нь “их найман” орнуудын 6-р сард Хойд Ирландад батласан тунхаг бичигт орсон гэдгийг сануулав.

“Энэхүү зорилт нь санал болгож байгаа олон улсын бага хурлын гол заалтуудын нэг байх ёстой гэж үзэж байна “гэж оросын дипломатчидын тэргүүн хэллээ.

“Үүн дээр мэдээж хэрэг, Женевын хамтарсан мэдэгдэлийн заалтуудыг хэрэгжүүлэх боломж олгох арга хэмжээнүүдийг заавал боловсруулах ёстой “гэж сайд яриагаа цааш үргэлжлүүлээд Кадри Жамильтай энэ бүх асуудлаар яриа хэллэлцээ явуулахаар төлөвлөж байна гэлээ.