Кембрижийн гүнж Кейт даваа гаригт Лондогийн “Сент-Мэри” эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эмнэлэгт түүний нөхөр хан хүү Уильям дагалдан явсан тухай хааны ордны төлөөлөгчид уламжлав.

Түүний төрхийн өмнөх өвдөлтүүд эхлэсэн бөгөөд тэр ойрын үед  амаржина. Би-би-сигийн уламжилж байгаагаар, хэвлэлүүд Кембрижийн гүнжийн төрөлтийн тухай ямар ваа мэдээллийг, хүүхэд төрсөн тухай албан ёсны мэдээлэл гартал олж авч чадахгуй аж.

Шинээр мэндлэх хүүхэд гэр бүлийн анхны гишүүн байх бөгөөд ямар хүйстэй төрөхөөс эс шалтгаалан британий хаан ширээний гуравдагч залгамжлагч байх юм. Хан хүү Уильям болон Кейт Мидлтон нар нь 2011 оны 4-р сард Вестминстерийн католик шашны сүмд хуримласан юм.