Японы ерөнхий сайд Синдзо Абегийн тэргүүлдэг либерал-ардчилсан нам болон тэдний холбоотон “Шинэ Комейто” нам өнргөрсөн ням гаригт парламентын дээд танхимын сонгуульд ялалт байгуулав. Даваа гаригийн өглөөний мэдээгээр, тэд парламентын 121суудлын 76 авчээ.

Эрх баригч эвсэл  парламентын хоёр танхимийн хоёуланд нь олонх болох бөгөөд ерөнхий сайд Синдзо Абэ  түүний санал болгосон тус улсын эдийн засгийг эрүүлжүүлэн товхинуулахад болон цэргийн хүчийг бэхжүүлэхэд чиглэгдсэн эрс шинэчлэлийн арга хэмжээнүүдээ явуулах бүрэн боломжтой болж байна.

Тухайлбал, тэрээр компаниудын ашгийн татварыг бууруулах, хөдөлмөрийн хуулийг шинэчлэх, АНУ-ын байгуулсан эдийн засгийн чөлөөт бүсэд орох болоод АЦС-ийн ажлыг сэргээхээр төлөвлөж байна.

Өмнө нь Синдзо Абэ тус улсын зэвсэгт хүчний статусыг өөрчлөн, Японы батлан хамгаалах хүчин болгох төлөвтэй байгаа тухайгаа мэдэгдсэн.Энэ нь 1954 онд байгуулагдсан бөгөөд тэдний гол үндсэн зорилт нь улсыг батлан хамгаалах, эрх чөлөө болон тусгаар тогтнолыг хамгаалахад оршиж байв.

Японы Үндсэн хуулийн 9 зүйл заалт нь тус улсын батлан хамгаалах хүчинтэй холбоогүй цэргийн үйл ажиллагааг Батлан хамгаалах хүчин явуулахыг хязгаарладаг. Гэтэл эрх баригч эвсэл одоо үүнийг өөрчилж, үндсэн хуулинд өөрчлөлт оруулах боломжтой болж байна.

ЗГ-ын гадаад бодлогын тэргүүн зэргийн зорилт нь тэнгисийн усан замуудын аюулгүй байдлыг хангах, Өмнөд Солонгос, Хятад, Австрали, Энэтхэг, Орос улсуудтай хөршийн харилцаагаа сайжруулах асуудал хэвээр үлдэж байна. Түүнчлэн эдийн засгийн дипломат бодлогыг хөгжүүлэх болон худалдааны чөлөөт бүсийг байгуулах төлөвлөгөө орж байна.