Хятадын баруун-хойд хэсэгт даваа гаригийн өглөө 6,6 баллын хүчтэй газар хөдлөв. Газар доорх түлхэлтүүд  хятадын Ганьсу мужид орон нутгийн цагаар 07:45 /гринвичийн цагаар ням гаригт 23:45/ Миньсянь болон Жансянь дүүргүүдийн хил дээр газрын гүнд 20 км болжээ. Сүүлийн ирсэн мэдээгээр, тэнд 75 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтэсэн байна. Газар хөдлөлтийн гол түлхэлт Миньсянь мужид болжээ. Тэндхийн барилга байгууламжийн 20 % нь нурж, 60 % бага зэрэг гэмтжээ. Орон нутгийн эрх баригчид нэн даруй аврах ажлыг эхлүүлээд байна.