Сирийн дотоодын мөргөлдөөн олон сар магадгүй хэдэн жил үргэлжлэнэ гэж АНУ-ын цэргийн тагнуулын албаны дэд дарга Дэвид Шедд үзэж байна. Тэрээр америкийн Колорадо муж улсын Аспен хотод аюулгуй байдлын асуудлаархи бага хурал дээр үг хэлэхдээ энэ тухай мэдэгджээ. Сирид зэвсэгт сөрөг хүчний булгууд Ерөнхийлөгч Башар Асад огцросны дараа ч орон зайны төлөө нэлээд удаан байлдаж дайтана гэж Шедд үзэж байна. Лалын радикал булгууд бусдыг захираж мэднэ гэж тэрээр хэлэв. Эдүгээ Сири улсад янз бурийн чиг баримжаатай серег 1200 орчим бүлэг байгаа хийгээд тэдгээрийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг мэдэх аргагуй гэж Дэвид Шедд үзэж байна.

АНУ-ын армийн тагнуулын газар Асадыг түлхэн унагах цаг хугацааны талаар алдагдал гаргасан гэж тэрээр хэллээ. АНУ сирийн дотоодын мөргөлдөөнд хөндлөнгөөес шууд оролцохоос сэрэмжлэхийн тулд бус нутаг дахь холбоотнууддаа тулгуурлах ёстой гэж Дэвид Шедд тэмдэглэн хэлжээ.