Хар арьст өсвөр хүүхдийг хөнөөсэн хэргээр зөвтгөх шийдвэр гаргасныг эсэргүүцсэн олон мянган хүн өчигдөр АНУ-ын зуу гаруй хотын гудамжуудад гарсан тухай урд шене CNN телевизийн суваг мэдээллээ. Өөрийг нь дайран халдсан зэвсэггуй хар арьст Трейвон Мартин өсвөр хүүхдийг хөнөөсөн Флоридын оршин суугч Жорж Циммерманыг 7-р сарын 14-нд зевтгежээ. Циммерман тэр үед өөрий нь хорооллын гудамжуудад сайн дураараа эргүүл хийж байсан билээ. Циммерман өөрийгөө хамгаалахаас хэтрэх арга хэмжээ аваагуй гэж зургаан цагаан арьст эмэгтэй шуугч узсэн байна. Африк гаралтай америкийн оршин суугчид ба хүний эрхийг хамгаалагчид мөн шийдвэрийг эрс эсэргүүцэж байна. Хэлмэгдсэн залуу ямар арьстай байсан нь ийн шийдвэр гаргахад нөлөөлсэн байх гэж тэд үзсэн юм. Гэвч шуух мөн хувилбарыг батлах баримт гэрчилгээ олоогуй. Мартины эцэг эх болон нэрд гарсан поп дуучин Беонс, Шон Кори Картер хоёр Майами, Нью Йоркод эсэргүүцлийн арга хэмжээнүүдэд нэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үүний өмнө америк хүмүүст хандан тайван байж, эсэргүүцлдийн тэмцэл хөдөлгөөний үеэр үймээн дэгдээхээс сэрэмжлэхийг уриалжээ.