Өчигдөр орой террористуудын Багдад ба түүний дүүрэгд зохион байгуулж үйлдсэн 14 дэлбэрэлтийн уршгаар 65-аас цөөнгүй хүн амь урэгдэж, бараг 200 нь шархдаж бэртсэн тухай «Франс Пресс» агентлаг мэдээллээ. Цагдаагийн газрын мэдээлснээр 13 дэлбэрэлт Багдадад, бас нэгийг өмнөд дүүрэгт нь үйлджээ. Тэсрэх зэвсгийн үлэмж хэсгийг автомашинд хийжээ. Нэгэн зэвсгийг замын хажууд тавьжээ. Террорын ажиллагаа гол төлөв шийт шажинтнууд оршин суудаг хороолуудад уйлдэв. Цайны газар, дэлгүүрүүдэд байсан маш олон хүн хэлмэгдэж буюу шархдаж бэртсэн юм. Энэ он гарсаар Иракэд нийт 2700 хүн амь үрэгдсэн байхад дөнгөж 7-р сард 500 гаруй хүн амь насаа алдсан байна.

2012 онд шийт, суннитуудын сөргөлдөөн хурцдав. Шийт удирдлага суннитуудыг тусгаарлуулахыг хичээж, шахан хавчиж, олноор нь баривчилж, ор үндэсгүй ял ногдуулж байна гэж сүннитүүд зэмлэж байна.