БНАСАУ-тай хамт Кэсон аж үйлджвэрийн цогцолборт ажиллаж байсан өмнөд солонгосын компаниуд бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө эндээс гаргаж явуулсаар байна гэж эдгээр хоёр орны харилцааг хариуцсан Емнед Солонгосын нэгтгэх яам мэдээллээ. Өчигдөр цогцолбороос 762 тонн ачаа гаргаж явуулсан байна. Хоёр орны аж үйлдвэрийн бүсийн ажлыг хэвийн болгох асуудлаар хийж байгаа хэлэлцээ нааштай ур дунд хүрэхгүй гэж өмнөд солонгосын бизнес эрхлэгчид үзэж, бүтээгдэхүүнээ 7-р сарын 12-нд гаргаж эхлэв. Энэ завсар Кэсон цогцолбороос нийт 3,8 мянга орчим тонн ачаа гаргаад байна.

Цогцолборын ажлыг хэвийн болгох асуудлаар ээлжит хэлэлцээ 7-р сарын 22-нд хийх юм. Өмнөд Солонгосын нэгтгэх яамны солонгос хоорондын хамтын буст туслах газрын захирал Ким Ги Ун, БНАСАУ-ын онцгой бусийн хөгжлийн удирдах газрын дэд дарга Пак Чхоль Су нар хоёр талын төлөөлөгчдийг тус тус тэргүүлнэ.