Өнөөдөр Японд парламентын дээд танхимын депутатуудыг сонгож байна. 432 нэр дэвшигч 121 суудлын төлөө өрсөлдөж байна. Тухайлбал эвслийн бүрэлдэхүүд парламентын доод танхимыг хяналтдаа авсан Японы Либерал-ардчилсан нам болон Дээд танхимд олонхи суудалтай Ардчилсан нам сонгуульд оролцож байна. Сонгогчид санал хураалтад идэвхтэй оролцохгуй байна. Сонгуулийн хэсгүүд нээгдснээс хойшхи дөрвөн цагийн дотор 13,73 хувь сонгогчид санал өгөөд байна. Энэ нь гурван жилийн өмнөхөөс бараг 3 хувиар бага байна гэж Киодо агентлаг мэдээллээ.

Зарим ХМХ уламжласнаар Японы Ерөнхий сайд Синзо Абэ тэргүүтэй Либерал -ардчилсан нам болон эвслийн хамтран зүтгэгчид дээд танхимын бух суудлын тэн хагас гаруйг эзлэж мэднэ. Тэгвэл Абэ гурван жилийн дараа болох дараагийн парламентын сонгууль хүртэл парламентын хоёр танхимыг хяналтдаа авах юм.

Дээд танхимын депутатуудын эрх мэдлийн хугацаа зургаан жил байсан ч тэн хагасы нь гурван жил дутам ахин сонгодог.