Өчигдөр орой Стамбулын цагдаагийн хүчин хотын төвд Гези цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд жагсагчдыг ус шуршиж тараасан тухай Ройтер агентлаг мэдээллээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд Таксим-Гези хороололд орох замыг хааснаас хойш жагсагчид цагдаа нартай мөргөлдөв. Эхлээд хүмүүс бараг нэг сарын өмнө Туркэд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн өрнөсэн үед танилцсан залуучуудын хурим хийхээр цэцэрлэгт хүрээлэнд цугларсан аж. Жагсагчдыг ойр хавийн гудамжуудад зогсоосон тул Гези цэцэрлэгт хурээлэнд ойртож чадсангуй. Хэлмэгдэл болон хэр олон хүнийг саатуулсан тухай мэдээлээгуй байна.

Стамбулд Гези цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах арга хэмжээгээр эхлэсэн засгийн газрын эсрэг жагсаалууд Турк улс даяар 1,5 сар үргэлжилж байна. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний явцад таван хүн амь насаа алдаж, олон хүн шархдаж бэртэв. Лалын Рамадан баяр эхлэснээс хойш сөргөлдөөн нэлээд зөөлөрсөн боловч туркын янз бурийн хотод эсэргүүцлийн тэмцэл байн байн өрнөн шируусч байна.