Орос-хятадын түүхэн харилцаа болон Ази, Алс-Дорнодын судалгаа шинжилгээний ном болон баримт бичгүүдийн ховордсон цуглуулгыг анх удаагаа өчигдөр Санкт-Петербургэд дэлгэн харуулжээ. Ерөнхийлөгчийн номын сангийн энэхүү цуглуулгыг “Орос болон Хятад улсууд орчин үеийн цахим номын сангуудын мэдээллийн орон зайд”сэдэвт олон улсын бага хурал дээр гаргажээ.

Чуулганд оролцогчид ерөнхийлөгчийн номын сангийн “Орос-Хятад : угтах зам өөд” цуглуулгаас авсан материалуудтай танилцав. 18 –р зууны үеийн анхны хятад руу явсан экспедицүүдийн ховор тэмдэглэлүүд, оросын шашны төлөөлүүдийн баримт бичгүүд, Оросын хаан болон Азийн улс орны эзэн хаадуудын хэлхээ холбооны тухай өгүүлэх анхны элч нарын ном бичвэрүүд нь нийтийн хүртээл болжээ. Оросын үндэсний анхын цахим номын сангийн үзэсгэлэнгийн фонд судлаач Григорий Грум-Гржимайлогийн ховордсон номын Алс Дорнод, Хятадын Баруун хэсгийн Памир, Тянь-Шаний зургийн хуулбаруудаар баяжижээ.