Монголын ардын армийн офицеруудын төлөөлөгчдийн сонирхолыг оросын “танкийн биатлон” маш татсан гэж Цэргийн төв тойргийн хэвэлийн албаны төлөөлөгч Анатолий Фомичев уламжлав. МАА-ийн төлөөлөгчид Челябинск мужийн Чебаркулийн хээрийн сургуулилтын полигоны “танкийн биатлонтой танилцсан. “ Бид ОХУ ын БХЯ –тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Өнөөдөр бидэнд танкийн биатлоны маш сонирхолтой тэмцээний төрлийн үзүүллээ. Бид ийм төрлийн тэмцээнийг манай армид нэвтрүүлэх тухай бодоцгоож байна. Манай танкууд болон танкийн экипажуудыг бэлтгэх арга барилууд нь ижил байдаг ” гэж Монголын АА-ийн Ерөнхий штабын ахлах офицер хурандаа Н.Борын хэлсэн үгийг Фомичев иш татан ярьлаа. Төлөөлөгчийн хуучилснаар, Монголын төлөөлөгчид тус улсын БХЯ ны нэрийн өмнөөс шилдэг танкийн экипажид дурсгалын цаг гардуулжээ. “Танкийн биатлоны” хөтөлбөрт “ 6,1 км замд янз бүрийн саадтай замыг туулж, 0,9 -2,2 км хүртэл зайтай гурван төрлийн байг буудах зэрэг далгаврууд өгөгджээ. Экипажийнханд гаргасан алдаа бүрт нь 0,5 км зайтай замаар тойрох торгууль хүлээх аж.