Хятад улс дэлхийн гурван химйлэ дагуул амжилттай хөөргөсөн тухай өнөөдөр Синьхуа Шаньси мужийн Тайюань санрын буудлын эх сурвалжийн мэдээлснийг иш татан уламжлав. Бямба гаригт орон нутгийн цагаар 7:37 /23:37 гринвичийн цагаар / Тайюань сансрын буудлаас “Чуаньсинь-3”, “Шиянь-7”, “Шицзянь-15” гурван хиймэл дагуул хөөрчээ. Тэднийг “Аугаа их аялал-4 С” пуужин тээгч тойргийн замд орууллаа. Агентлагийн уламжилж байгаагаар, гурван хиймэл дагуулыг бүгдийг нь сансрын хөлгүүд болон төхөөрөмжүүдийн техник үйлчилгээний салбарт ашиглах төлөвтэй байгаа аж. Сансрын буудлын төлөөлөгчдийн мэдээлснээр, нэгэн зэрэг хөөрсөн гурван хиймэл дагуул нь хятадын “Аугаа их аялал” пуужин тээгчийн 179 дэхь хөөргөлт аж.