АНУ- ын Төрийн департамент Венесуэлд Эдвард Сноудэнд нь улстөрийн орогнол олгосон тохиолдолд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахаар заналхийлсэн тухай мэдээллийг зүйд нийцэхгүй хэмээн үзэж байгаа тухайгаа төрийн департаментын төлөөлөгч Мари Харф сэтгүүлчдэд мэдэгдэв. Испаний АВС сонин пүрэв гаригт бичихдээ, АНУ- ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Венесуэлийн ГХЯ- ны тэргүүн Элиас Хауатай утсаар ярихдаа, Сноуденд улстөрийн орогнол олгосон тохиолдолд тус улсад нилээд хэдэн эдийн засгийн хориг арга хэмжээ заналхийлж байгаа тухай анхааруулсан гэжээ. “Яриаг ийм маягийн болгосон нь үнэн зүйд огтхон ч нийцэхгүй байна. Төрийн нарийн бичгийн дарга Сноуденд хүчтэй ял ноогдуулж байгаа гэдгийг сануулсан. Хэрвээ тэр Венесуэлын хууль хяналтан дор байх юм бол түүнийг АНУ –ад хүлээлгэн өгөх ёстой” гэж Харф хэлжээ. Боливийн ерөнхийлөгчийн онгоцтой холбоотой сөргөлдөөн гарсны дараа Венесуэл нь Сноуденд улстөрийн орогнол олгоход бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн. Европын нилээд хэдэн орнууд Эво Моралессын сууж явсан онгоцнд агаарын коридор олгоогүй. Тэр үед европын зарим орнууд АНУ- ын тагнуулын албануудын нууц мэдээллүүдийг илчлэн, америкийн төрөөс урвасан гэх ТТГ-ын ажилтан асан Сноуденыг уг онгоцонд явж байж болзошгүй хэмээн үзсэн аж.