Японы “Токио электрик пауэр” /”ТЭПКО” / оператор компани нь цацрагт хордсон өөрийн ажилтануудын эмнэлгийн үзлэгийг насан туршид нь хангана . Энэ тухай “Фукусима-1 “АЦС –ыг хариуцсан компаниас өнөөдөр мэдэгдэл хийв. Үүний өмнө “Фукусима-1” станцын осол дээр ажиллаж байсан 2 мянга орчим хүн эрүүл мэндэд аюултай 100 гаруй миллизивертерын цацрагийн хордолт авсан тухай уламжилсан нь ТЭПКО компанийг ийм алхам хийхэд хүргэжээ. Өнгөрсөн жил нийслэлийн эрчим хүчний компаниас тус байгууллагын 178 ажилтан ийм хэмжээний цацрагт хордсон тухай уламжлаад, гэхдээ нэмэлт шалгалт явуулсан тухай мээдэлж байсан. 2011 оны 3-р сард японы “Фукусима-1” АЦС дээр шууд гурван тогооны түлшний гол хайлсан юм. Үүний улмаас маш их хэмжээний нутаг дэвсгэр цацраг идэвхтэй бодисний бохирдолтонд нэрвэгдсэн. Одоогийн байдлаар асуудалтай эрчмийн блокуудыг хүйтэн байдалд оруулж, цөмийн түлшийг гаргаж авах блэтгэл ажлыг явуулж байна.