Панамд умард солонгосын Куба руу зэвсэг ачиж явсан усан онгоцыг саатуулсан асуудалд НҮБ –ын байр суурь чухал үүрэг гүйцэтгэнэ. Ийм нэгэн мэдэгдэлийг өнөөдөр ОХУ -ын ГХЯ ны онцгой даалгаврын Элчин сайд Григорий Логвинов ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглжээ. Түүний ярьснаар, яг одоо хороо БНАСАУ- ын хоригийн асуудлаар эцэслсэн тогтоол гаргах гэж байна. Уг баримт бичигт хуучирсан зэвсгийг засварлуулахаар Куба руу болон буцаагаад тээвэрлэх нь НҮБ- ын 2009 оны 6-р сарын 12 -ны өдрийн тогтоолд заасан тэдгээр хязгаарлалтуудад хир нийцэж байгаа тухай асуудлыг хөндөх аж. БНАСАУ-ыг газар дор ээлжит цөмийн туршилтуудаа явуулсны дараа НҮБ –ын АЗ –ийн энэхүү тогтоолоороо тус улсад нилээд хэдэн хязгаарлалтуудыг хэрэгжүүлэхийг заасан юм. Сеулд Логвинов өмнөд солонгосын гадаад хэргийн яамны дипломатуудтай зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтаар ярилцсан чухал гол асуудлуудын нэг солонгосын хойгийн зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээх асуудал байв.