ОХУ- ын ерөнхийлөгч Владимир Путин Казаний “Универсиад” наадмаас “баталгаатай ялалт”авчирсан Орос улсын шигшээ багийн тамирчдад биечлэн баяр хүргэв. Ерөнхийлөгч бүх тамирчдад шинэ амжилтууд, яруу сайхан ялалтуудыг хүслээ.

“Универсиад “нь бүх салбаруудыг хамарч, хөгжил дэвшилд ялангуяа, олон улсын хамтын ажиллагаанд бүр хүчтэй эрчийг өгдөг гэж Путин тэмдэглэлээ. “Универсиад” нь дан ганц спортын өрсөлдөөнөөр хязгаарлагддаггүй бөгөөд соёлын болон үндэстэн хоорондын харилцан яриа явуулах, улс орнуудын залуучуудын найрамдлыг бэхжүүлэхэд хосгүй боломж олгодог гэж Путин мэдэгдэв. 2017 онд Казаньд Цомын төлөө тоглолтуудын бага хурлууд зохиогдох бөгөөд мөн энд 2018 онд хөл бөмбөгийн ДАШТ явагдах тухай В. Путин дахин сануулав. Тэрээр Красноярск хот 2019 оны Дэлхийн оюутан залуучуудын өвлийн “Универсиадыг” зохион явуулах мэдэгдлээ өгөх төлөвтэй байгаа тухай уламжлав.