НҮБ –ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун АНУ –ын палестин-израилийн шууд яриа хэлэлцээрийг сэргээх асуудлаар хүчин чармайлтыг дэмжиж байна. Энэ тухай баасан гаригт олон улсын байгууллагын албан ёсны төлөөлөгч Мартин Несирки уламжлав. “Ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр Амаанд /Иордани/ АНУ –ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн Израиль-Палестины хооронд яриа хэлэлцээрийг сэргээхэд зориулсан үндэс тавигдсан тухай хийсэн мэдэгдэлийг сайшааж байна. Тэрээр Пан Ги Муны ойрхи-дорнодын байдлыг зохицуулахад хоёр тал “зоригтой, хариуцлагатай”-байгаагаа харуулах ёстой гэж хэлснийг иш татлаа. 2010 оны 9 –р сард израильчууд нь эзлэн авсан нутаг дэвсгэр дээр барилга барихыг зогсоохоос татгалзсны дараа Израиль, Палестины хоорондын шууд яриа хэлэлцээ зогссон. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри баасан гаригт палестин-израильчуудыг яриа хэлэлцээрийн ширээний ард дахин суулгахад хүрснээр Ойрхи-Дорнодын зургаа дахь шатны яриа хэлэлцээрийг амжилттай дуусгасан. Ирэх долоо хоногт Вашигнтонд ирэх боломжтой тэдгээр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнүүдийг Саид Арикат болон Ципи Ливни нар тэргүүлнэ.