2012 онд Лондонд болсон зуны Олимпийн наадам зарлагаа бүрэн нөхөж, Их Британийн эдийн засагт 9,9 стерлингийн фунт (15 тэрбум доллар) оруулсан тухай Их Британийн засгийн газар болон Лондон хотын захиргаанаас зохион байгуулсан бие даах хэсэг шинжээчийн илтгэлд өгүүлжээ.

Лондоны Олимпийн наадмын орлого 2020 он гэхэд өсөн нэмэгдэж, 28-40 тэрбум стерлингийн фунтад (42,2-60,6 тэрбум доллар) хүрэхийг илтгэлийн зохиогчид онцлов. Их Британийн засгийн газраас Олимпийн ба Паралимпийн наадамуудад 8,9 стерлингийн фунт (13,5 тэрбум доллар) зарцуулсан билээ. Олимпийн наадам санхүүгийн талаар маш ашигтай арга хэмжээ болсон гэж илтгэлд тэмдэглэжээ.