Японд маш халуун байгаа учир нас барагсадын тоо сүүлийн хоногт 60-д хүрсэн тухай өнөөдөр японы Эн-эйч-кей телевизийн компани мэдээллээ. Гол төлөв 60-аас дээш насны  хүмүүс халуунд хэлмэгдэж байна. Наранд цохигдсон оноштой эмнэлэгт хэвтүүлсэн хүмүүсийн тоо сүүлийн хоёр долоо хоногт барагцаалбал 13 мянганд хүрчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 5 дахин илүү олон байна. Ялангуяа Токио орчимд наршиж эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо бусад нутгаас илүү олон байна.Японы эрүүл мэндийн албаныхан хэт халуунаас сэрэмжлэхийн тулд аль болох их хэмжээгээр ус ууж, давс болон агааржуулагч багаж хэрэглэх зөвлөмж оршин суугчдад өгч байна. Хонсю арлын зарим муж улсад Цельсийн шаталбараар 35-40 хэм халуун болж байна.