Ойрын өдрүүдэд илчлэх шинэ шинэ материалыг хэвлэлд нийтлэнэ гэж ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудентой холбоо баригч британийн Guardian сонины сэтгүүлч Гленн Гринуолд амлав. Сэтгүүлч германы ARD телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа эдгээр өгүүллэг урьд нийтлэгдснээс илүү их шуугиан дэгдээнэ гэж мэдэгдлээ. Сноуден маш нууц бараг 9-10 мянган баримт бичгийг үүний өмнө Гриноулд ба Spiegel сэтгүүлийн сурвалжлагчад шилжүүлж өгсөн тухай урд мэдээлсэн билээ.