БНАСАУ-ын KCNA мэдээллийн агентлагийн шинэ тэргүүнээр Ким Чхан Гван томилогджээ. Тэрээр дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан гэж KCNA уламжлав.

Умард солонгосын агентлагийн шинэ тэргүүний нэр БНАСАУ-д Ким Чен Уны дараа улс төрийн хоёрдахь чухал хүн гэж үздэг Умард солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намын МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын тухай мэдээнд анх гарчээ.

Японы ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, Ким Чхван Гваны өмнө 2010 оны 2-р сараас Ким Пён Хо энэ албыг хашиж байжээ. Төрийн мэдээллийн агентлагийн тэргүүнийг солих болсон шалтгаануудыг дурьдаагүй байна.

Сүүлийн үед гадаадын ХМХ-үүд умард солонгосын цэргийн болон улс төрийн удирдлагын бүтцийн өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж байна. Нилээд хэдэн шинжээчид өөрлөлтүүдийг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны “боловсон хүчнийг залуужуулж, өмнөх үеийн өндөр албан туушалтнуудын нөлөөг бууруулах гэсэн” эрмэлзлийг харуулж байна гэж таамаглаж байна.