АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Сирид хүч хэрэглэх боломжийг авч үзэж байгаа америкийн засаг захиргааны өөр төлөөлөгчид хүч хэрэглэх арга хэмжээг зөвтгөх шийдвэр гаргах ёстой гэж АНУ-ын штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн генерал Мартин Демпси конгрессын зэвсэгт хүчний асуудал эрхлэх хорооны сонсгол дээр мэдэгдэв.

АНУ-ын цэргийн командлал биш удирдлага л сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцох шийдвэр гаргах ёстой гэж генерал Демпси үзэж байна. Урд сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох цэргийн ажиллагааны хувилбаруудыг Ерөнхийлөгч Барак Обамад мэдээлсэн гэж тэрээр нэмж хэлээд америкийн засаг захиргааны бүрэн төгс шийдвэрт нөлөө үзүүлэхгүйн тулд тодруулж ярихаас татгалзав.

Ардчилсан намын сенатчид Демпсид хандан сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох цэргийн ажиллагааны хувилбаруудын цэс олгож, ийм ажиллагааг дүгнэж үнэлхийг Демпсид уриалжээ.