7-р сарын 22-нд ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Сирийн эдийн засгийн асуудал эрхлэх дэд ерөнхий сайд Кадри Жамильтай уулзах тухай ОХУ-ын ГХЯ мэдээлэв. Сирийн байдлыг зохицуулах асуудал анхаарлын төвд байх болно. Урд өмнө Жамиль 2012 оны 8-р сард ОХУ-д айлчилсан юм.

Эрх баригчид ба зэвсэгт сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн 2011 оны 3-р сараас Сирид үргэлжилж байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад энэ завсар тус улсад бараг 100 мянган хүн амь үрэгджээ.