Афганистанд үндэсний эвлэрэл тогтоох үйл явц НҮБ-ын хяналтад байх ёстой гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев үзэж байна. Өчигдөр Вена хотноо тэрээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын байнгын зөвлөлийн хуралдаан дээр ШХАБ-ын үйл ажиллагааны тухай илтгэл тавьсан байна.

Мезенцевийн хэлснээр Афганистаны хөршүүд болон бус нутгийн бүх улс орон гадаадын цэргийг Афганистанаас гаргаснаас хойш байдлыг тогворжуулах үйл явцад оролцох ёстой. Үүний хамт НҮБ Афганистаны байдлыг зохицуулахад чиглэгдсэн хүчин чармайлтыг зохицуулах үүрэг гүйцэтгэх ёстой.

Афганистаны байдлыг энх амгалан тогтвортой болгох асуудал бүх бүс нутгийн аюулгүй байдлыг хангах явдалтай шууд холбоотой гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна. Төв Азийн ерөнхий байдалд зохисгүй нөлөөлж байгаа мансууруулах бодисын аюулыг тэрээр онцлов.

ШХАБ-ын гишүүн орнууд Афганистанд терроризм, мансууруулах бодисын гэмт хэргээс ангижрах тусгаар энх амгалан, төвийг сахих улс цогцлон байгуулахын төлөө байна гэж Дмитрий Мезенцев нэмж хэллээ.