ОХУ-ын Киров мужийн шүүх баасан гаригт сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг баривчилсантай холбогдуулан прокурорын газрын эсэргүүцлийг хангав. Өмнө нь Киров хотын дүүргийн шүүх Навальныйд улсын хөрөнгийг шамшигдуулсан хэргээр таван жил хорих ял өгсөн.

Давж заалдах шатны явцад Навальный болон уг хэргийн өөр нэг этгээд Петр Офицеров нарыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол чөлөөнд байлгахаар шийдвэрлэжээ.

Кировын шүүх хурлаас өмнө Навальный нь ирэх 9-р сард болох Москва хотын даргын сонгуульд оролцох төлөвтэй байгаагаа мэдэгдсэн. Москвад буцаж ирснийхээ дараа өөрийн штабтай зөвлөлдөн, сонгуульд оролцох асуудлаар эцсийн шийдвэрээ гаргана гэж Навальный мэдэгдлээ.

“Бодитоор ял өгөх юм уу, тэнсэн өгөхөөс эс шалтгаалан сонгуулийн кампанит ажил үргэлжлэх болно. Ямар хэлбэрээр байх вэ? Бослогын хэлбэрээр үү, эсвэл сонгуулийг үргэлжлүүлэх гэдгийг би гэртээ харьсныхаа дараа шийднэ”гэж Навальныйгийн хэлснийг “Интерфакс” агентлаг уламжилжээ.

Тэрээр мэдэгдэхдээ, түүнд шүүхийн ялын тогтоол уншисны дараа эсэргүүцлийн жагсаалд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлж байна гэв. Өмнө уламжилж байснаар, Навальныг дэмжиж пүрэв гаригийн үдэш Москва, Петербург болон оросын бусад томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.

Сөрөг хүчний удирдагчийн сонгуулийн штабын тэргүүн Леонид Волковын ярьснаар, Навальный нь бямба гаригт Москвад буцаж ирнэ.

“Мосгоризбирком” сонгуулийн хороон дээр Киров мужийн шүүхийн шийдвэрээ өөрчлөн, арга хэмжээг таслан зогсоох үүднээс Навальныд тус хотоос гарахгуй байх тухай гарын үсэг авсан явдал нь түүний Москва хотын даргын сонгуульд нэр дэвшигчийн статусад нөлөөлөхгүй гэжээ. “Мосгоризбирком” нь хэрвээ нэр дэвшигч нь шүүхээс ял сонссон тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргах эрхтэй.