Японы Киотогийн их сургуулийн ажилтанууд Panasonic корпорацтай хамтран цөл газрыг үр ашигтай зүлэгжүүлэхэд зориулсан технологийг боловсруулаад байна. Японы мэргэжилтэнүүд  элсэн дээр тусгай ус тогтоон, гүн рүү шингээхгүй барих бодисийг санал болгожээ.

Энэ бодисийн тусламжтай хөрсний гадарган дээр 70 хүртэл % чийгшилт бий болгох боломжтой бөгөөд энэ нь хөрсийг үржил шимтэй болгох юм. Уг технологи нь хөрсний агаарын циркуляцыг зөрчихгүй бөгөөд үүгээрээ ургамлын өсөлтөнд нөлөөлнө.

Нэг тонн бодисийг үйлдвэрлэхэд ойролцоогоор 10 мянган иенээр /100 ам. долл./ үнэлэгдэж байна. Технологийг 2016 он гэхэд за зээлд гаргахаар төлөвлөж байна. Эдгээр нь нутаг дэвсгэрийн зүлэгжилтийн тулгамдсан асуудал болон цөлжилтийн асуудлууд хурцаар тавигдаж байгаа Африк, Ойрхи-Дорнодын болон Төв Ази орнуудад маш эрэлт хэрэгцээтэй байна гэж үзэж байна.