АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг  тагнуулын ажилтан асан Эдвард Сноуденыг нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг илчилснээс хойш, нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг хадгалах шинэ дүрэм нэвтрүүлээд байна.

Пентагоны дэд тэргүүн Эштон Картерын уламжилж байгаагаар, тухайлбал, одооноос системийн захирагч /Сноудены тэр үед хашиж байсан албан тушаал/  нууц мэдээлэлд нэвтрэхдээ бусад мэргэжилтэнүүдийг байлцуулан ажиллана.

Түүнчлэн, одоогийн төвлөрсөн шинж чанартай гэж илүүдэл үзэж байгаа мэдээллийг хадгалах бодлогыг дахин харах төлөвтэй байна гэж “Ассошейтэд пресс” агентлаг уламжлав. Үндэсний аюулгүй байдлын албаны /ҮАБА/ тэргүүн генерал Кит Александерын ярьж байгаагаар, Сноуден  нууцыг задласан ихэнх мэдээллийг бусад албуудад дамжууалх ёстой байсан тус газрын /ҮАБА/ дотоод сайтаас авсан гэжээ.

6-р сарын эхэнд Сноуден АНУ-ын ТТГ-ын тусгай албаныхны америкийн гар утасны томоохон оператор Verizion компаний утасны дуудлагаар авдаг нууц мэдээллүүдийг нийтэд илчилсэн. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын албаны томоохон сайтуудын цахим холбоог хянах боломжтой хэт нууцлалын зэрэглэлийн PRISM –хөтөлбөрийн мэдээллүүдийг илчилсэн.